{"title":"5G ГЕТЕРОГЕН СҮЛЖЭЭНДЭХ САЙЖРУУЛСАН НӨХЦӨЛТ ХЭНДОВР","authors":"Т. Тэлмүүн, Юу Кепин, Д. Баттулга","doi":"10.22353/mjeas.v3i1.41","DOIUrl":null,"url":null,"abstract":"5G сүлжээ дэлхий даяар нэвтэрч буй эхний давалгаа бидний амьдралд аль хэдийнээ нөлөөлж эхэлсэн. Мобайл сүлжээний үндсэн хэсгүүдийн нэг бол Хөдөлгөөний Удирдлага бөгөөд хэрэглэгчийг бааз станцууд хооронд чөлөөтэй шилжих боломжийг олгож үйлчилгээг тасалдалтгүй дамжуулжуулах давуу тал олгоно. Мобайл сүлжээний стандартын байгууллага 3GPP-ээс Release 15-ийг 5G-ийн шаардлагыг хангаж баталсан бөгөөд хөдөлгөөний удирдлагатай холбоотой өөрчлөлтүүдийн нэг нь дан холболттой үед хэрэглэгчийг илүү найдвартай сүлжээгээр хангах зорилготой нөхцөлт хэндовр юм. Нөхцөлт хэндоврын гол онцлог нь тусгай нөхцөл хангах хүртэл боломжит бааз станцуудыг нэр дэвшигчээр хадгалж хэрэглэгчдийг олон бааз станцаас сонголт хийлгэх юм. Харин энэхүү хэндоврын асуудал нь боломжит бааз станцуудын тооноос хамаарч дохиоллын мессежийн тоо ихсэх юм. Мөн хэрэглэгч бай бааз станцаа сонгох үедээ зөв сонгоогүйгээс үүдэж хэндоврын алдаа ихэснэ. Энэ нь сүлжээний гүйцэтгэлд шууд муугаар нөлөөлнө. Энэхүү судалгааны ажлаар бид нөхцөлт хэндоврийн процедурт босго оноо болон тригерыг өөрчилсөн механизм нэмж сайжруулалт хийнэ. Өөрөөр хэлбэл бидний сайжруулалт нь нэр дэвшигч бааз станцуудаас сонгохдоо шалгах нөхцөлийн параметрүүдийг динамик болгох юм. Бид туршилтын орчинд өөрсдийн сайжруулалтаа шалгахад хэндоврын гүйцэтгэлийн утгуудыг сайжруулсан үр дүн үзүүлсэн болно.","PeriodicalId":205479,"journal":{"name":"Mongolian Journal of Engineering and Applied Sciences","volume":"46 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"2021-09-01","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Mongolian Journal of Engineering and Applied Sciences","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.22353/mjeas.v3i1.41","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
引用次数: 0